ТУРКИЙН АРД ТҮМЭНД 35 ГЭР, 15 МАЙХАН ХАНДИВЛАЛАА


Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр, сууц болон ахуйн хэрэглээний эд зүйлс шаардлагатай байгааг Элчин сайд Зафер Атеш өмнө нь хэлж байсан. Тиймээс нийслэл, 9 дүүргээс Турк улсад илгээж буй эдгээр гэр, асар майхан болон тус улсын Элчин сайдын яаманд ирсэн бусад хандивын эд зүйлсийн хамт нэн шаардлагатай газар нь яаралтай хүргэнэ гэдгээ Элчин сайд хэллээ. Тэрбээр “...Хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хэрхэн хуваарилахыг манай улсын холбогдох албаныхан шийдэж байгаа. Тусламжийн бараа материал Монголын аврах багийнхны үүрэг гүйцэтгэж буй Хатая муж руу хүргэгдэх талаар миний бие анхаарах болно…” гэлээ.

