ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 08 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 НЭГ. 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангаж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлтийн  ажлыг бүрэн дуусгах. /Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс/

 

ХОЁР. Дүүргийн Засаг даргын дэргэдэх төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын ээлжийн амралтыг 2014 оны 9 дүгээр сард багтаан дуусгах /Холбогдох бүх хэлтэс албадууд/

ГУРАВ. Тарваган тахал болон байгалын голомтот халдварт өвчин, үер усны аюулд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага өртөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг  холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааралдаа  авах.                                           /ОБХ, МХХ, ХҮХ, ЦХ/ 

ДӨРӨВ.  2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах  ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах.   / Холбогдох бүх хэлтэс албадууд/

ТАВ. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргүүдийн нутаг  дэвсгэрт  хийгдэж  байгаа  ажлуудын  чанарт  анхаарч,  эрчимжүүлж  ажиллах                                        / Холбогдох бүх хэлтэс албадууд/

ЗУРГАА. Засгийн газрын 2014 оны “Ой тэмдэглэх тухай”  61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэлийг хангах, дайнд оролцсон ахмад  дайчдын гавьяаг сурталчилан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажлыг зохион байгуулах

/ Цэргийн штаб, НХХ/                                      

                                             ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600