ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС,   
AЛБАДААС ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

12 дугаар сарын 04-ний өдөр

 

 

Хороо

Дэс дугаар

Тулгамдсан асуудлууд

Хариуцах хэлтэс албад

Шийдвэрлэлт

19-р хороо

1

2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эх 1,2-30 байр, гео 3, 4, 5-30 байрны дунд барьсан хүүхдийн тоглоомын талбайн дутуу ажлыг гүйцээж хүлээлгэн өгөх

ДБТХ

“Баянбогд Сончин”  ХХК нь тоглоомын талбайн дутуу ажлыг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусгаад Улсын комисст хүлээлгэж өгөх хүсэлт гаргаад байна.                                                        

2

Гэрлийн шонгуудын суурь муу, эрэг боолт дутуу байгааг шалгаж засч сайжруулах.

ДБТХ

Тухайн хорооны нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийг  хариуцагч BMGL ХХК 2014 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд засвар үйлчилгээг хийж гэрэлтүүлгийг асааж, холбогдох санал хүсэлтүүдийг барагдуулсан болно.                                                                       

3

 

4-48 байрны хажуугийн гэрлийн шон унасан, босгож хэвийн ажиллагаанд оруулах

4

 

Нэгдсэн эмнэлгийн зүүн талын зам дээр осол гэмтэл гарах магадлал өндөр байгаа тул замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавих

 

СХД Замын цагдаагийн тасаг

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тэмдгийн үзлэг шалгалт хийхэд Миний дэлгүүрийн хойд гарц дээр хорооллын төгсгөл хэсэгт тэмдэг байхгүй байсан тул Нийслэлийн авто замын газарт захиалга үйлдэж хүргүүлсэн. 

Нэгдсэн эмнэлгийн зүүн талд Монгол улсын стандарт “Хурд сааруулагч” Техникийн ерөнхий шаардлага, хэрэглэх дүрэм MNS5968:2009 заасныг зөрчиж байх тул хурд сааруулагч хийх боломжгүй юм.

5

 

Сургууль, цэцэрлэгүүдийн ойролцоо, хороолол дундах замууд дээр тэмдэг тэмдэглэгээ хийлгэх

31-р хороо

1

Хорооны нутаг дэвсгэрт одоогийн байдлаар 250 гаруй гэрэлтүүлэг байгаа бөгөөд 271 га газар нутгийг бүрэн гэрэлтүүлэх боломжгүй байна.  Мөн байгаа гэрэлтүүлгүүдийн 60-70 хувь нь асахгүй байгаа бөгөөд засварлуулж асаалгах албан хүсэлтээ “Филипс гэрэлтүүлэг” ХХК-д хүргүүлэн ажиллаж байна. 2013 оноос Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 220 гэрэлтүүлэг тавих асуудал яригдсан боловч 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр гэрэлтүүлэг  тавиагүй болно.

Хайрхан 6-р гудамжны 207, 209, 216, 218, 222 тоотуудын хашаан дотор гэрэлтүүлэг байдаг боловч зам дээр тусдаггүй  Энэ гэрэлтүүлгүүдийг замын хажууд зөөж байрлуулах шаардлагатай байна.

ДБТХ

 

2014 оны 10 дугаар сард Филипс ХХК нь бригад гарган 2 өдөр ажиллаж бүх гэрэлтүүлгийг нэг бүрчлэн үзэж асалтыг сайжруулсан ба зарим гэрэлтүүлгүүдийн асалтын хугацаа дууссан тул хөрөнгийн асуудал хүлээгдэж байгаа.

2015 онд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 220 гаруй  сая төгрөгийн гэрэлтүүлэг тавихаар төлөвлөгдөн, нийт ажлын 50 хувийнх нь зураг бэлэн болоод байна.  Одоо асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийг “Элекрид ком” ХХК гүйцэтгэсэн ба баталгаат хугацаа дуусаагүй байхад эвдэрсэнийг засуулахаар тухайн компанид удаа дараа хүсэлт хүргүүлж, шаардаж байна.

2

Хорооны нутаг дэвсгэр нь жалга гуу ихтэй, зам муутайгаас нийтийн тээвэр явдаггүй.  Иргэд 3-5 км алхаж автобусны буудал хүрч унаандаа суудаг.  Үүнтэй холбогдуулан Гэмтэл согогын үндэсний төвийн баруун хаалганы эсрэг тал, Стандарт дэлгүүрийн харалдаа шинээр автобусны буудал байгуулах албан хүсэлтээ Нийслэлийн Тээврийн Газарт хүргүүлсэн боловч “Дүүргээрээ дамжуулж хүсэлт гарга...” гэсэн хариу өгч, өөр шийдвэрлэсэн асуудал байхгүй байна.

ЗЦТ

Тус хэсэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр тул тухайн дүүрэгт хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

3

 

Тус хороо нь шилэн кабельд холбогдоогүйгээс иргэний бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай явуулахад хүндрэлтэй байна.  Учир нь улсын бүртгэгч улсын бүртгэлийн онлайн программ дээр өөрийн эрхээр орж шилжин ирсэн , явсан бүртгэлийг шивж оруулдаг болсон.   Шилэн кабельд холбогдоогүйгээс сүлжээтэй хороо руу очиж, ажлын завсар зайг нь харж шивж оруулах гэх мэтээр цаг хугацаа болон ажлаа алдах байдал үүсч байна.  Иймд шилэн кабельд яаралтай холбож өгнө үү.

ХМОНХА

Тус хороо нь 15-р хорооны байрнаас wireless төхөөрөмжөөр интернэтийн сүлжээнд холбогдсон байдаг. 2014 онд нийслэлийн мэдээллийн технологийн газраас хороодын шилэн кабель татах тендер зарлан зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт нийт 109 сая төгрөгийн ажил хийгдэж дууссан байна. 30 болон 31-р хороо руу татах шилэн кабелийн төсөв  Нийслэлийн мэдээллийн технологийн төсвөөс давсан тул 2014 онд татах боломжгүй болсон. Иймд Ирэх жилийн Нийслэлийн мэдээллийн технологийн төсөвт 30 болон 31 дүгээр хороодын шилэн кабелийн татах зардлын төсвийг суулгахаар ажиллаж байна.

4

Хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан  гудамж нарийсгасан айл өрхүүдийн хашааг татуулах арга хэмжээ авах.  Эдгээр газруудад хогны, эмнэлгийн түргэн тусламжийн машин орж чадахгүй байгаагаас гадна машин зөрөх ч боломжгүй тул түгжрэл үүсч, иргэдийн бухимдлыг төрүүлж байна.  Мөн уулын орой, бэл тэгшилж, зөвшөөрөлгүй бууж байгаа айлуудыг цэгцлэх шаардлагатай байна. СХД-ийн Өмч Газрын харилцааны Албанд албан хүсэлтээ хүргүүлсэн.

ӨГХА

Зөвшөөрөлгүй хашаа барьсан, хашаа сунгаж гудамж нарийсгасан, орц, гарц хаасан зөрчлүүдийг арилгах ажлын хүрээнд тухайн хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчидтай хамтран судалгаа гарган ажиллаж байгаа бөгөөд газар чөлөөлж зөрчил арилгах ажлын зардлыг   шийдвэрлэж Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дүгээр заалтын дагуу 2015 оны 5 дугаар сараас хийх болно

2-р хороо

 

 

 

 

1

 

Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 6/48 тогтоолоор хаяг өөрчлөгдсөн айл өрхүүдийн цахилгааны код авах, солиход хуучин хаягийн тодорхойлолт авч ир гэж шаардаад байна. Тухайн үеийн хаягийн өөрчлөлт хийгдсэн архивын материалууд байхгүй тул иргэдийг олон удаа явуулж чирэгдүүлсээр байна.

СХД-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хэрэглэгчдэд үйлчлэх төвд албан бичиг хүргүүлсэний хариуд:  Байгууллагын дотоод журмын дагуу нэг хорооноос нөгөө хороо руу шилжиж хаягийн өөрчлөлт орсон хэрэглэгчдийн хаягийг зайлшгүй тодруулж шалгах ёстой байдаг бөгөөд үүнээс үүдэж хэрэглэгч хуучин кодоо орхиж шинээр код авах, өр төлбөртэй хуучин хэрэглэгч олдохгүй, өр авлага хуримтлагдах зэрэг эрсдэл гардаг тул цаашид энэ ажилд хамтран ажиллахыг хүссэн албан бичиг ирүүлсэн байна.

21 дүгээр хороо

1

361 дүгээр хэсэгт банк барих

ЭЗТХ

Тосгоны захирагчийн бүрэн эрхийн асуудал

2

Эмийн сан байгуулах

ЭЗТХ

Тосгоны захирагчийн бүрэн эрхийн асуудал

3

Интернэт сүлжээ оруулах

ХМОНХА

21-р хороо буюу Жаргалант тосгоныг нэгдсэн сүлжээнд холбох, шинээр шилэн кабель татах судалгааг нэгтгэн Нийслэлийн мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн. Тус хороо хэт алслагдсан бөгөөд хамгийн ойр орших 32-р хорооны байрнаас 40 километр бөгөөд 120.0 орчим сая төгрөг шаардлагатай нь нийслэлийн Мэдээллийн технологийн газрын 2014, 2015 оны батлагдсан төсөвт суугдаагүй болно. Улаанбаатар төмөр замын холбоо дамжуулахын 2-р ангитай уулзан интернэт авах боломжийг судалсан. Тус ангиас шилэн кабель татахад мөн 80.0 гаруй сая төгрөг төсөв шаардлагатай байна.

4

Шатахуун түгээх станц барих

ЭЗТХ

Тосгоны захирагчийн бүрэн эрхийн асуудал

5

Долоон хэсгийн хогийн цэгийн хогийг түрж зайлуулан, шинээр хогийн цэг байгуулах                                                                      

ДБТХ

Газар хөлдсөн тул техник ажиллахад хүндрэлтэй. Иймд уг ажлыг хавар зохион байгуулахаар төлөвлөж байна.

6

Тосгоны ерөнхий төлөвлөгөөг зуруулах

ЭЗТХ

2015 оны төсөвт тусгуулсан

7

Нарийн хэсэгт 100 хүүхдийн цэцэрлэг байгуулах

ЭЗТХ

2015 оны Нийслэлийн төсөвт тусгуулах санал хүргүүлсэн

24 дүгээр хороо

1

Зээлийн 18 дугаар гудамжны үзүүрт байрлах ашиглагдаагүй байгаа халуун ус, гүний худгийн гэрээ байгуулж, ашиглалтанд оруулах

ААТ

Дүүргээс сонгон шалгаруулалт зарлаж өмч эзэмшүүлэх гэрээ хийнэ.

2

Зээлийн 1-1а гудамжинд байрлах 34 гэрэлтүүлэг 8 сараас одоог хүртэл асахгүй байгааг Филипс ХХК-аар засварлуулах

ДБТХ

Тус гэрэлтүүлгийг “Элекрид ком” ХХК гүйцэтгэсэн ба баталгаат хугацаа дуусаагүй байхад эвдэрсэнийг засуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байна.  Тухайн гэрэлтүүлэг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тул асуудлыг уламжилсан боловч шийдэгдэхгүй байна.

3

Салхит 1-р гудамж, хустай 7-р гудамжны айл өрхүүдийн под станцыг салгасны улмаас орчны айл өрхүүд  нь тоггүй байгааг шийдвэрлүүлэх

ДБТХ

УБЦТС ХК-ний СХД дэхь Хэрэглэгчдэд үйлчлэх төвд  асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаад байна.

4

Хорооны нэг цэгийн болон зарим өрөөний /солонгос хасах/ гэрэл асахгүй байгаа тул 10 ширхэг гэрэл олгоно уу

ААТ

Хорооны Засаг дарга Төмөрбаатарт 10 ширхэг хасах гэрэл олгосон.  /11 дүгээр сарын 27/

5

Хорооны шилэн кабелийн тоног төхөөрөмжийг угсарсан  боловч одоог хүртэл холболт хийж дуусаагүй байгааг шийдвэрлэж өгөх

ХМОНХА

 

Ашиглалтанд оруулсан

29 дүгээр хороо

1

Москва хорооллын зүүн  талын гражуудын дунд асгасан шороог зайлуулах

ДБТХ

Газар хөлдсөн тул  уг ажлыг хавар зохион байгуулахаар төлөвлөж байна.

2

Москва хорооллын баруун урд талд байрлах “Магнай Трейд” ШТС-ын урд зөвшөөрөлгүй буулгасан контейнерийг ачуулах

ӨГХА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн А/424 дугаар Захирамжаар газар чөлөөлөх ажил явагдаж байна.

3

141/2 дугаар байрны хойд талд зөвшөөрөлгүй буулгасан контейнерийг ачуулах

4

Драгоны урд талд  “Хатан Ирээдүй” хүнсний дэлгүүрийн баруун талд байрлалтай зөвшөөрөлгүй барьсан төслийн зуухны үйл ажиллагаа явуулж байгаа обьектийг буулгуулах

ДБТХ

 

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандан албадан буулгуулах арга хэмжээ авах хэрэгтэй. 

5

 22а байрны урд талын гэрэлтүүлгийг асаах

ДБТХ

Тус гэрэлтүүлгийг тухайн нутаг дэвсгэрийн Сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.

6

Хорооны интернэтийн сүлжээг оруулах

ХМОНХА

Интернэт сүлжээ ашиглалтанд оруулсан

7

Хорооны цогцолбор байрны /хасах сүүн/ гэрлүүд шатсан тул 15 ширхэгийг олгох

ААТ

Тус хороонд  15 ширхэг гэрэл олгохоор болсон.                   /12 дугаар сарын 08-нд/

8

Хоооны Засаг даргын компьютер эвдэрсэн тул шинээр олгож өгөх

ААТ

2015 оны төсөвт тусгалаа.

32 дугаар хороо

1

 

Эмээлтийн хэсэгт гэмт хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан  цагдаа ажиллуулах.

 

ЗХХ

 

2015 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн олон нийтийн цагдаа ажиллуулахаар болсон байна.

2

 

 

Гэр хорооллын гадамжуудыг хаягжуулах                                                /нэн ялангуяа нүүрэн талын хашаанууд/

ДБТХ

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний Газраас хаягжилтийг нэгдсэн байдлаар хийж өгдөг. Дэд бүтэц Тохижилтын Хэлтсээс хороодын хэмжээнд судалгаа гаргуулж 9 сард дээрх байгууллагад хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна.  /судалгаа ирүүлээгүй хоцорсон хороод байгаа/

3 дугаар хороо

1

 

Хорооны түрээсийн байрны хаалга салхинд савагдаж хаагдахаа больсон тул солих, засварлах

 

ААТ

 

Түрээсийн байранд шинээр хаалга авч сольж өгсөн.

6 дугаар хороо

1

Хорооны гудамж нарийсган хашаагаа дур мэдэн зөвшөөрөлгүй сунгасан, контейнер буулгасан, гал команд, түргэн, хогны машин орох боломжгүй болгосон айл, өрхүүдэд арга хэмжээ авах

ӨГХА

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн А/424 дугаар Захирамжаар газар чөлөөлөх ажил явагдаж байна.

 

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600