НЭГ:  Нийслэлийн 375 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан хороодоос шагнаж урамшуулах албан хаагчдын тодорхойлолт, холбогдох бичиг баримтыг  ойрын хугацаанд бүрдүүлж өгөх. /Хороод/

 

ХОЕР:  Нийслэлийн 375 жилийн ойн баярын арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж,  дүүргээс зохион байгуулсан ажилд тухай бүр идэвхтэй оролцох /Хороод/

ГУРАВ:  Хороодын нутаг дэвсгэрт ил задгай хог ихээр асгаж орчныг бохирдуулж байгаад анхаарал хандуулж хороодын нутаг дэвсгэрт байрлах томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, дэлгүүр супермаркетуудад хяналт тавьж ажиллах, ил задгай хоггүй болох. /Хороод/

ДӨРӨВ:  Авто худалдааны цогцолбор 10 сарын 01-ээс СХД-ийн нутаг дэвсгэрт шилжин ирнэ. Үүнтэй холбогдуулаад хорооны нутаг дэвсгэрт автомашин, түүний сэлбэг зарж борлуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах./ Хороод/

ТАВ: Хорооны  нутаг дэвсгэрт байрлах худаг, траншейны тагны бүрэн бүтэн байдлыг шалгаж холбогдох судалгааг  Дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэст хүргүүлэх. /Хороод/

ЗУРГАА:  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 09 сарын 10-ны өдрийн А/139 тоот тушаалын дагуу Төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал хийх гэж байгаатай холбогдуулан Хороодын Засаг дарга нар хяналт тавьж нэгтгэн, дүгнэлт гаргаж ЗХХ-т өдөр бүр хүргүүлэх /Хороод/

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600