НЭГ. Хороодын тулгамдсан асуудлуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллах /ЗХХ/

ХОЁР. Гэмт хэрэг гараад байгаагийн ихэнх шалтгаан гэрэлтүүлэг  камергүйгээс гарч байгаа тул зам дагуу байрлалтай аж ахуйн нэгж байгууллагуудын гаднах орчныг камертай болгох, хамтарч ажиллах  талаар судалж танилцуулах /ЦХ-үүд, ХҮХ/

ГУРАВ. 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллах /ЦШ, Хороод/

 

         ДӨРӨВ.  Найрамдал зуслан явах замын хурд сааруулагчыг холбогдох газарт тавьж шийдүүлэх /ЗЦТ/

         ТАВ.   Дүүргээс зохион байгуулагдаж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд иргэдээ хамруулахгүй голдуу хэсгийн ахлагч нар хамрагдаж бүхий л үйл ажиллагаанд оролцож байна,  цаашид үүн дээр анхаарч ажиллах /ЗХХ/

         ЗУРГАА. Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан удаа дараа тасалсан удирдлагуудад шуурхай хуралдааны журамд заасны дагуу арга хэмжээ авч ажиллах /ЗХХ/

        ДОЛОО. Нийслэл, дүүргийн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг чанаргүй гаргаж өгч байна, цаашид анхаарч ажиллах, өөр өөрсдийн хариуцсан ажлаа эрчимжүүлэх /Холбогдох хэлтэс албад/

        НАЙМ. Мод тарих өдөрт дүүргийн бүх хэлтэс албад, хороод өндөр ач холбогдол өгч ажиллах / Холбогдох хэлтэс албад/

       Ес. Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Шоу парад хийх тухай танилцуулах /ХМОНХА,НХХ/

 ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Төрийн үйлчилгээ - Иргэн танд

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
335,703
Эрэгтэй
165542
Эмэгтэй
170161
Өрхийн тоо
94,132
Хүн амын нягтаршил
22,9 хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
15,348
Авто машины тоо
64,969
Малын тоо
80,712
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
7600