ТӨСӨЛ

 

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

______оны___сарын___өдөр                                    Дугаар______                                                    Улаанбаатар хот

Малын тоо толгойн албан татварын 

хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын __________дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, жил бүрийн 12 дугаар сарын ___-ны өдрийн дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /_____________/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА______________________________

 


 

ТӨСӨЛ

Cонгинохайрхан дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын ____оны__дүгээр

сарын___өдрийн ________дугаар

тогтоолын хавсралт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

 

Малын төрөл  Нэг малын тоо толгойд жилд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөг/
1 Тэмээ  1000
2 Адуу  1000
3 Үхэр  1000
4 Хонь  1500
5 Ямаа  1500

 

 


Санал хүсэлт илгээх