zurag143.jpg - 640.24 kb

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, боловсролын хэлтэс, Жаргалант тосгоны соёлын ордон, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Сонгинохайрхан дүүргийн 43 хороо хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зохион байгууллаа.  Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл, ноос, ноолууран эдлэл, гутал, саван, бэлэг дурсгалын зүйлс зэрэг дэлгэгдсэн байсан юм. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчныг бүрдүүлж, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эерэг хандлага, ээлтэй орчин” уриан дор сарын аяныг зохион байгуулж, төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, төрийн бус байгууллагууд нийтдээ 100 гаруй байгууллага идэвхтэй оролцож ойлголт нөлөөллийн ажлууд, дэд бүтцийн ажлууд, олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд доорх байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байгууллагаар шалгарсан юм. Хүртээмжтэй төрийн байгууллага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олон Хүртээмжтэй хороо: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хамт олон Хүртээмжтэй ерөнхий боловсролын сургууль: Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн хамт олон Хүртээмжтэй цэцэрлэг: Сонгинохайрхан дүүргийн 253 дугаар цэцэрлэг Хүртээмжтэй төрийн бус байгууллага: “Эвт гурван тулгуур” ТББ нар тус тус шалгарлаа.

zurag145.jpg - 517.95 kb

zurag141.jpg - 109.58 kb

Амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн арын далангийн зам, Алтан тариа, 41 дүгээр хороо, Саппорогоос Москва хороолол хүртэлх зам, Нарангийн гол, Их наран, Толгойтын туслах замууд, Содон хороолол, 9 дүгээр хорооны зам, 67 дугаар сургууль,   Баянхошууны туслах замууд болон 28 дугаар хорооноос Хайлааст руу өгсдөг зам 180,009 м.кв, Зүүн, Баруун салааны 61,600 м.кв, Товчооны болон Сонсголонгийн замын 137,390 м.кв, Толгойт, Хүнсчдийн зам болон Баруун туруун, 361-ийн гарам 200,000 м.кв,  Цэргийн хотхоноос Орбитын тойрог хүртэлх 60,000 м.кв, Авто худалдааны төвийн 6000 м.кв нийт 644,999 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 271 зам талбайн үйлчлэгч, 36 жолооч, 24 ачигч, инженер техникийн 14 ажилтан албан хаагч нийт 345 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 ковш, 1 шүүрний машин, 33 хог тээврийн автомашин 86 рейсээр 127,8 тн хар цасыг тээвэрлэн ажиллалаа.

zurag142.jpg - 47.8 kb

zurag138.jpg - 594.03 kb

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1,2,5,8,11,18,20,22,27,32,33,34 дүгээр хороодод нийт 14 байршилд автобусны дулаан зогсоолыг ашиглалтад оруулаад буй. Цаашид дулаан автобусны зогсоолын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 9,22,24,25,36 дугаар хороодод автобусны дулаан зогсоолыг ашиглалтад оруулна.

zurag139.jpg - 531.65 kb

zurag137.jpg - 454.44 kb

 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо 2024 үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Чуулганы хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т. Баярмаа хэлэлцүүлэгт Салбар зөвлөлүүдийг төлөөлөн панелистээр ороцлоо.

Сонгинохайрхан дүүрэг 21 аймаг 9 дүүргийн Шилдэг салбар зөвлөл шалгаруулах арга хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож  оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй салбар зөвлөлөөр шалгарлаа.

zurag136.jpg - 644.51 kb

zurag134.jpg - 647.88 kb

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд анхны жишиг хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо.

Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны иргэд нэг дор нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна. Хорооны цогцолбор барилгын:

Нэг давхарт Камерын хяналтын дэд төв

Хоёр давхарт “Энх Ачит” ӨЭМТ

Гурван давхарт Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн өнөр цэг, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан

Дөрвөн давхарт Иргэний танхим, Ахмадын зөвлөл, Хэсгийн байцаагч, хүүхдийн өрөө

Таван давхарт Сэтгэл заслын өрөө B1 давхарт чийрэгжүүлэх өрөө тус тус байрлаж байна.

Жишиг хорооны цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, 43 хороодын засаг дарга нар, дүүргийн газар хэлтсийн удирдлагууд, Засаг даргын тамгын газрын газар хэлтсийн төлөөллүүд оролцлоо.

zurag133.jpg - 757.56 kb

zurag130.jpg - 602.01 kb

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн Менежер Д.Баярсайхан нар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудын удирдлагууд, Хяналтын төрийн бус байгууллагуудтай хамтарсан шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал:

Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст: Аж ахуйн нэгж байгууллагуудын 50 метр хүртэлх талбайн цасыг хурдан шуурхай цэвэрлүүлж тогтмол хяналт тавих,

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст: Нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсэг, явган замуудын цасны цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлж, өдөр шөнийн ээлж гарган хяналт тавьж ажиллах

 Зам цэвэрлэгээний байгууллагуудад: Хариуцсан зам талбайд ажиллах хүн хүч, машин техникийн бэлэн байдлыг хангаж хурдан шуурхай арга хэмжээ авах, нийтийн эзэмшлийн авто зам, явган зорчигчийн зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх ажлыг зохион байгуулах. Халтиргаа гулгааг үүсэхээс урьдчилан сэргийлж, давс бодис цацах ажлыг хугацаа алдалгүй төлөвлөн тогтмол цацаж ажиллах. Нийтийн эзэмшлийн хар цасыг техник тоног төхөөрөмжийн хүчээр түрж, ачих ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

zurag131.jpg - 600.27 kb

zurag126.jpg - 638.57 kb

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, дадлыг хэвшүүлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нэг сарын хугацаанд зохион байгууллаа.

Аяны хүрээнд байгууллагууд замын хөдөлгөөнтэй холбоотой хууль, тогтоомжийг сурталчлах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, дадал хэвшүүлэх, аяныг сурталчлан таниулах агуулга бүхий постер, видео шторк хийж олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчлах зэрэг 13 ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээс 115 байгууллага тайлан мэдээллээ ирүүлжээ.

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг дээрх байгууллагуудын тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгч, 6 байгууллагыг шилдгээр шалгаруулан өнөөдөр шагнаж урамшууллаа.

Шагналыг Дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Энхболд нар гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудаас:

1 дүгээр байранд Г.Чимгээ захиралтай 105 дугаар сургууль

2 дугаар байранд Б.Бадамханд захиралтай 104 дүгээр сургууль

3 дугаар байранд Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас:

1 дүгээр байранд Т.Баянжаргал эрхлэгчтэй 287 дугаар цэцэрлэг

2 дугаар байранд Д.Дэлгэрбулаг эрхлэгчтэй 228 дугаар цэцэрлэг

3 дугаар байранд М.Уранчимэг эрхлэгчтэй 163 дугаар цэцэрлэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

zurag128.jpg - 594.84 kb

 

Сонгинохайрхан дүүргийн хэмжzurag122.jpg - 527.52 kbээнд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын үзлэгийг төрийн болон үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад хийж, үзлэгийн үр дүнг тайлагнах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Тодруулбал дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуй нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцах, судалгаа хийх, хэрэгжилтэд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан юм.

Тус улсын үзлэгийн хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудыг түүвэрчилсэн байдлаар хянаж, үзлэгийн дүгнэлтэд тулгуурлан ажлын хэсгийн санаачилгаар ажил олгогчид, инженер техникийн ажилтан, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлэх зорилгоор чадавхжуулах сургалт зохион байгуулж, нийт 60 гаруй удирдлага албан хаагчид хамрагдлаа.

zurag125.jpg - 411.27 kb

zurag120.jpg - 808.67 kb

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт хүүхдийн 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилт, тоглоомын талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууслаа.

Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар барилга юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар хийгдсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг "Хүрэл ордон" ХХК болон "И Пи Э"с групп ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

zurag121-2.jpg - 487.76 kb

zurag117.jpg - 533.72 kb

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс авто засвар, авто угаалга, дугуй засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх шаардлагатай зөвшөөрлийн шинжтэй бичиг баримт, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг танилцуулах, галын аюулгүй ажиллагаа, хяналтын тогтолцоог чанаржуулах, хариуцлага чадавхыг нэмэгдүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар:

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас “Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээний тухай”

Нийслэлийн хяналт шалгалтын газраас “Авто худалдаа, үйлчилгээтэй холбоотой стандартууд” Дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Онлайн бизнес төвд хэрхэн бүртгүүлэх талаар” тус тус мэдээлэл өглөө.

zurag116.jpg - 459.46 kb