ХОТЫН СТАНДАРТЫГ МӨРДҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛОВ

Өнөөдөр хотын стандарт ба аюулгүй орчин, хотын стандартын хэрэглээ үр нөлөөний талаарх сургалтыг Хотын стандарт, хяналтын газрын Хотын хяналтын хэлтсийн дарга С.Төмөрдулам, Хотын стандарт, хяналтын газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нар дүүргийн удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга, хорооны зохион байгуулагч, олон нийтийн байцаагч нийт 147 албан хаагчдад нэгдсэн мэдээллийг өглөө.