How to create simple cool paging with PHP and CSS

УИХ-ын 1992 оны 8 сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай” тогтоолын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсан.  

  Засаг захиргааны нэгж үүсэн байгуулагдсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын даргын 262 дугаар тушаалаар тасгийн дарга, ахлах байцаагч, байцаагч 4, зохицуулагч 26, нийт 32 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн тасаг үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. 

  Дүүргийн хүн ам, тээврийн хэрэгслийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын дэг журам тогтоох хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

  Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны A/124 тоот тушаалаар Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон өргөжиж, хэлтсийн дарга, тасгийн дарга, ахлах зохицуулагч , хэрэг бүртгэгч 2, Зохицуулагч 22, цагдаа зохицуулагч 34, үйлчлэгч 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Тасгийн дарга Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
Ахлах байцаагч Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангани алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
Байцаагч Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх
Мэдээлэл технологийн оператор Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх, албаны үйл ажиллагаанд Цагдаагийн байгууллагын мэдээлэл, холбоо, технологийн бодлого журмыг хэрэгжүүлж ажиллах
Бичиг хэрэг Цагдаагийн байгууллагын архивын албан хэрэг хөтлөх, дүрэм зааврыг хэрэгжүүлж ажиллах