Тахилтын хүүхдүүд сургуультай боллоо

Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-Ó©Ó©Ñ€ 22 дугаар хорооны нутаг Тахилтын аманд баригдсан 122 дугаар сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Дүүргээс алслагдсан хорооны хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлсэн тус сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БШУЯ-ны барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, Засаг дарга Ðœ.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга Ðœ.Зундуйдаваа, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгч оролцов.

 

ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн төслөөр баригдсан 640 хүүхдийн багтаамж бүхий энэхүү сургуулийг 4 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Гэр хорооллын тэлэлт улам бүр нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүд гэртээ ойр сургуультай болсонд баяртай байгаагаа 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн хэлж байлаа.

Тус сургууль нь Япон улсын буцалтгүй тусламжаар барьж манай улсад бэлэглэсэн 54 дэх сургууль нь юм.