ӨСВӨРИЙН АВАРГАА ШАЛГАРУУЛЖЭЭ

Дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах “Спорт наадам 2012-2013” тэмцээнийг Биеийн тамир, спортын хороо амжилттай зохион байгууллаа. Таван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд даам, ширээний теннис, аэробик, тэшүүрийн тэмцээн багтжээ. 

“Зуун буудалт даам”-ын тэмцээн XII сургуулийн урлагийн танхимд болж, гурван насны ангиллаар нийт 72 тамирчин оролцон оюун ухаанаа уралдуулснаас О.Энхтүвшин дасгалжуулагчтай 42-Ñ€ сургуулийн баг нэгдүгээр байр, А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-Ñ€ сургууль удаах байр, С.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 62-Ñ€ сургууль гуравдугаар байр эзэлж медаль, мөнгөн шагнал гардлаа.
 

Өсвөрийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Ирээдүй цогцолборын II дунд сургуулийн спорт зааланд явагджээ. Нийт арван сургуулийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос багийн дүнгээр Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль түрүү байр, Наранцэцэг дасгалжуулагчтай 65-р сургууль дэд байр, Б.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургуулийн тамирчид гуравдугаар байр эзлэв.

Энэ үеэр насанд хүрэгчдийн Аэробикийн  аварга шалгаруулах тэмцээн болж 13 байгууллагын 14 баг өрсөлдсөнөөс Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, 12-Ñ€ сургууль хоёрдугаар байр, 104-Ñ€ сургууль гуравдугаар байрыг эзлэн цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Манай дүүргийн аварга шалгаруулах олон төрөлт тэмцээн тэшүүрийн тэмцээнээр өндөрлөсөн юм. МТХ-ын мөсөн гулгуурын талбайд болсон тус тэмцээнд арван багийн өсвөрийн 90 гаруй тамирчин оролцлоо. Байгууллагын дүнгээр Г.Жигжидсүрэн захиралтай 9-р сургууль тэргүүн байр, Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль дэд байр, Д.Наранцацрал захиралтай 12-р сургууль удаах байрыг эзлэсэн амжилт гаргалаа.