“Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам зохион байгуулах хороо хуралдлаа.

“Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам зохион байгуулах хорооны хурал

 

өнөөдөр БТСГ-ын хурлын танхимд болов. Энэ хуралд “Азийн хүүхдүүд-2020”-ын зохион байгуулах хорооны дарга, БТСГ-ын дарга Ц.Шарамжамц, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газрын дарга, зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Ганболд, зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд оролцлоо. Хурлаар тус наадамтай холбоотой хийгдэж буй ажил, наадмын спортын тэмцээн уралдаан явуулах заал, талбай зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Image may contain: 6 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 5 people, people sitting, table and indoor