ӨСВӨРИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн үеийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагч

 

Н.Баатарын нар МЧБхолбоотой хамтран Японы Мияаконжо хоттой хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийхээр энэ сарын 7-нд Их Наран улсыг зорьсон билээ. Манай өсвөрийн тамирчид Мияаконожо хотод очсон өдрийн маргааш “Ниши” ахлах сургуультай танилцсанаас гадна хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгвэл өнөөдөр “Минами Кюүшюү” их сургууль дээр олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичо хүрэлцэн ирж, өсвөр үеийн 100-аад хүүхдэд сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр Мияаконжо хотын дарга Икеда хүрэлцэн ирж, сургалтыг үзэж сонирхсон юм. Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт Томохиро Мацүнага маргааш сургалтыг удирдана.

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 11 people, crowd and indoor

Image may contain: 4 people, basketball court and indoor