ӨСВӨРИЙН ЖҮДОЧИД АВАРГАА ШАЛГАРУУЛАВ.

Сонгинохайрхан дүүргийн энэ оны Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах  тэмцээн 3-Ñ€ сарын 1-3 ны өдрүүдэд 42-Ñ€ сургуулийн спорт зааланд явагдлаа. Тэмцээнд 11 байгууллагын 512 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дүн гарахад эмэгтэй багаас нэгдүгээр байрыг Г.Нямхорол дасгалжуулагчтай 67-р сургууль, хоёрдугаар байрыг О.Батсайхан дасгалжуулагчтай 62-р сургууль, гуравдугаар байрыг Р.Бат-Очир дасгалжуулагчтай 42-р сургууль эзэлсэн бол эрэгтэй багийн дүнгээр тэргүүн байрт П.Хасга дасгалжуулагчтай 107-р сургууль, дэд байрт С.Мөнхбаяр дасгалжуулагчтай 9-р сургууль, гуравдугаар байрт Г.Гантулга дасгалжуулагчтай 65-р сургууль шалгарч өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.