ДУГУЙН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ.

Монголын Дугуй Холбооны 2018 оны анхны гараа Уулын дугуйн өвлийн тэргүүн шалгаруулах тэмцээн 2018 оны 03-р сарын 03-ны өдөр

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тойрог замд болж, 21 байгууллагын 120 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай шигшээ тамирчид амжилттай оролцон дараах амжилтыг үзүүллээ.
Хөвгүүдийн 15-16 насны ангилалд СМ М.Амарболд АЛТАН медаль, Б.Батбаатар МӨНГӨН медаль, охидын ангилалд СДМ Х.Катя МӨНГӨН медаль, хөвгүүдийн 17-18 насны ангилалд СМ Б.Амартүвшин АЛТАН медаль тус тус хүртэж, Залуучуудын ангилалын байгууллагын нэгдсэн дүнгээр 3-р байрт шалгарлаа.

Өсвөрийн дугуйчдын 2018 оны тэмцээнүүд үргэлжилсээр байна.

Image may contain: 3 people, people smiling, outdoor

Image may contain: one or more people, bicycle and outdoor

Image may contain: one or more people, bicycle, sky and outdoor