ӨСВӨРИЙН ДУГУЙЧИД ӨРСӨЛДЛӨӨ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн дугуйчдын дүүргийн аварга

 

шалгаруулах нээлттэй тэмцээн 2018 оны 04-р сарын 15-ны өдөр Спорт цогцолборын гадаах талбайд явагдаж, 13-14, 15-16, 17-18 насны ангилалд 8 байгууллагын 85 өсвөрийн дугуйчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Байгууллагын нэгдсэн дүнгээр I байрт дугуйн спортын ОУХМ Д.Мөнхбат дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг
II байрт Г.Батсүх дасгалжуулагчтай Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын баг,
III байрт Б.Болдбаатар дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Image may contain: 3 people, people standing, sky and outdoor

Image may contain: 1 person, bicycle and outdoor

Image may contain: 1 person, standing, sky and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor