"БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сургалт , зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн

 

тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах" БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сэдэвт зөвлөгөөн СХД-ийн БТСХ-нд зохион байгуулагдаж 10-н дүүргийн биеийн тамир, спортын хорооны удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтсийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, төр болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд зохион явагдлаа. Тодруулбал " Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт/ Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", " Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтий түвшингийн 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдаж, ийнхүү " БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" улсын сургалт , зөвлөгөөн нийслэлийн бүсэд явагдаж дууслаа.
Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Баян-Өлгий аймагт 2018.06.06-08,
Төвийн бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт 2018.06.11-13,
Хангайн бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2018.06.18-20,
Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт 2018.06.18-20 тус тус зохион байгуулагдана.

Image may contain: 9 people, including Anhaa Ankhaa and Ganhaich Temuulen, people sitting

Image may contain: one or more people, crowd and indoor

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Image may contain: 12 people, including Batchuluun Chagnaadorj, Batsaikhan Yungerendorj Mgl and Turuu Lamzav, people sitting