ӨСВӨРИЙН ДУГУЙЧИД УЛСЫН АВАРГАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын Уулын

 

дугуйн тэмцээн Төв аймгийн зуун мод хотноо 06 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 байгууллагын 150 залуу тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчин 17-18 насанд Б.Амартүвшин, 15-16 насанд М.Амарболд нар 2 зайд уралдаж хос Алтан медаль, Б.Батбаатар, Х.Катя нар мөнгөн медаль хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр 3-р байр эзэллээ.

Image may contain: 2 people, people standing and outdoor

Image may contain: 3 people, people standing and people playing sports