ТАМИРЧНЫ БАЯР БОЛНО.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Түүхэн өдрийг тэмдэглэх,

 

гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ын хүрээнд жил бүр Тамирчны баярын өдрийг Нийслэлийн хэмжээнд тэмдэглэж ирсэн байдаг. Энэ оны 06-р сарын 23-ны өдрийн Бямба гарагт "Олон улсын олимпийн өдөр"-тэй хамтатган тэмдэглэхээр болжээ.
Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарт цэцэг өргөх, урлаг спортын үзүүлэн тоглолт болно. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн үе үеийн шилдэг тамирчдыг өргөнөөр хамрагдахыг уриалж байна. 
БИЕИЙН ТАМИР, СПОРТ МАНДАН БАДРАГ