“Хүн Хөгжил-Хөдөлгөөн” спорт наадам боллоо

Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилчдын “Хүн Хөгжил-Хөдөлгөөн” сэдэвт спорт наадам 3 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 2 үе шаттай явагдаж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын 800 гаруй тамирчин шатар, сагсан бөмбөг, ширэээий теннисээр өрсөлдсөн байна. Шигшээ тэмцээн 4 дүгээр сарын 21-нд Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд явагдлаа. Байгууллагын нэгдсэн дүн гарахад нэгдүгээр байрт Б. Наранцэцэг дасгалжуулагчтай 116-Ñ€ цэцэрлэг, хоёрдугаар байрт Г. Сүнжидмаа дасгалжуулагчтай 112-Ñ€ цэцэрлэг, гуравдугаар байрт Б. Ариунаа дасгалжуулагчтай 26-Ñ€ цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодорлоо.