UB-SPORT ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "UB-Sport-2018"

 

өдөрлөг зохион байгуулагдлаа.

Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/179 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчилах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино.

Өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Биеийн тамир, спортын хамтлагын үйл ажиллагаа танилцуулсан 127 дугаар цэцэрлэгийн хамт олон болон оролцсон нийт иргэддээ БАЯРЛАЛАА.

Image may contain: one or more people, crowd, sky and outdoor

Image may contain: one or more people, basketball court and outdoor

Image may contain: one or more people, sky and outdoor