СПОРТ БҮЖГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СХД-ийн Биеийн тамир, спортын хороо, Монголын бүжгийн спортын холбоо хамтран

 

СХД-ийн ЕБС, СӨББ-ийн багш нарын дунд Бүжгийн спортын багш, дасгалжуулагчийн сургалтыг 2019 оны 2-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд спорт цогцолборт зохион явагдана. Сургалтанд 27 байгууллагын бүжгийн спортын дасгалжуулагч болох чин хүсэлтэй 50 гаруй багш нар хамрагдаж байна.

Сургалтаар бүжгийн спортын дүрэм журам, стандарт & латин бүжгийн онол, техник, практикийн хичээлүүд орох юм.

Сургалтыг ДБСХ-ны ОУ-ын шүүгч Г.Мөнхцэцэг, ОУ-ын шүүгчийн болзол хангасан ОХУ-ын мэргэжилтэн А.Д.Зубенко, МБСХ-ны ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг нар удирдан явуулж, 30 байгууллагын 52 багш хамрагдан Сертификатаа гардан авлаа.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.

Сонгинохайрхан Спорт Хороо-н зураг.