Модон бөмбөгөөр өрсөлдлөө

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд явагдаж буй Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах оюутны спортын универсиад-III наадам болж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд явагдсан модон бөмбөгийн тэмцээн 4 дүгээр сарын 20-нд 65 дугаар сургуулийн талбайд явагдлаа. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчуудийн багаас нэгдүгээр байрт Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Д.Очирбат, хоёрдугаар байрт тус сургуулийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт “Чингис Соосэ”  дээд сургуулийн оюутан Ж. Батчулуун нар эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн багаас тэргүүн байранд “Чингис Соосэ” дээд сургуулийн оюутан Г.Ундармаа, дэд байранд тус сургуулийн оюутан У.Будсүрэн, гуравдугаар байранд мөн сургуулийн оюутан Мөнхцэцэг нар шалгарч диплом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургууль нэгдүгээр байр, Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургууль хоёрдугаар байрыг эзлэн өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагналаа