Дүүргийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулав

Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын стадионд болж 14 байгууллагын 203 тамирчин оролцлоо. Тамирчид 100 м, 200 м, 400 м, 800 м, 1000 м , 3000 м, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт зэрэг төрлөөр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт Д.Мөнхцэцэг дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль, хоёрдугаар байрт Н.Мэндсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль, гуравдугаар байрт Б.Уранчимэг дасгалжуулагчтай 9-р сургуулийн баг тамирчин шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардав.