“Сурагчдын спорт наадам - 2013” боллоо

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хороо Бололвсролын хэлтэс хамтран 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сурагчдын спорт наадам - 2013”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам нь спортын “Сорил-2013”, “Их нүүдэл-2012” шатрын багийн тэмцээн, үндэсний бөх, волейбол, чөлөөт бөх, сагсан бөмбөг, тэшүүр, ширээний теннис, зуун буудалт даам, шатар, спорт бүжиг, аэробик, жу-до бөх, “Дөл” тоглолт, уран хөдөлгөөнт гимнастик, хөнгөн атлетик, хөл бөмбөг, уулын дугуй зэрэг 19 төрлөөр, 2-4 насны ангилалаар зохион байгуулж, нийт 26604 өсвөрийн тамирчид  оролцлоо.

 

“Сурагчдын спорт наадам-2013”-ын байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Г.Цагаанцоож захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль, хорёдугаар байрт Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль, гуравдугаар байрт Г.Жигжидсүрэн захиралтай 9 дүгээр сургууль тус тус шалгарсан байна.