“Чингис Соосэ” ДС-ийн баг тэргүүлэв

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд “Оюутны спортын Универсиад-III” наадмыг 3 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, дүүргийн нутаг дэвсгэр дэх 5 их дээд сургуулийн 289 оюутан тамирчин оролцов.

Тус тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” ДС, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” ДС, гуравдугаар байрт “Монос” дээд сургууль тус тус шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.