Дугуйн уралдаан боллоо

Дүүргийн Биеийн тамир спортын хороо “Монгол Прикс” ХХК-тай хамтран Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Д.Төмөрбаатар агсаны нэрэмжит дугуйн нээлттэй уралдааныг 8 дугаар сарын 18-ны өдөр Хүй долоон худгийн замд зохион байгууллаа. Дугуйн уралдаанд 6 байгууллагын 60 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Төв аймгийн Биеийн тамир, спорт хорооны “Авто зам” клуб, хоёрдугаар байранд “Аттилла” клуб, гуравдугаар байранд “Алдар” Биеийн тамир, спортын хороо тус тус шалгарав.