Иргэдийн спортын II их наадмын хаалтын ажиллагаа болж өндөрлөлөө

 ÐÐ¸Ð¹ÑÐ»ÑÐ»Ð¸Ð¹Ð½ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 331 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн спортын II их наадмыг 2013 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр /Спорт явган аялал, Гэр бүлийн буухиа тэмцээн, Шагайн наадгай, Хийн дасгал, Олс таталт, Волейбол, Сагсан бөмбөг/ явагдаж, дүүргийн нутаг дэвсгэр дэх 32 хорооны 933 иргэд тамирчин оролцсон болно.

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт Х. Эрдэнэтуяа засаг даргатай 8 дугаар хороо
2-р байрт Б. Энхтуяа засаг даргатай 6 дугаар хороо
3-р байрт Г. Гүнжилмаа засаг даргатай 13 дугаар хороо тус тус шалгарч, Цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулав.