БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН "МӨНГӨН ӨВӨЛ"-2017 спорт өдөрлөг болж өндөрлөлөө.

Улсын Их Хуралын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Боловролын байгууллагын "Мөнгөн өвөл"-2017 спорт наадам 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр

 

Олон Улсын Найрамдал зусланд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч н.Оргил, Засаг даргын тамгын газрын дарга М.Баяраа, Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч МУГТ Ц.Дамдин, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Ганхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баярмаа болон бусад албаны төлөөлөгч нар оролцлоо.
Тус өвлийн наадамд 57 Цэцэрлэг, Сургуулийн 1870 багш ажилчид хамрагдаж, спортын 3 төрлөөр өрсөлдсөнөөс:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багийн нэгдсэн дүнгээр
1-р байрт 110-р цэцэрлэгийн хамт олон
2-р байрт 84-р цэцэрлэгийн хамт олон
3-р байрт 101-р цэцэрлэгийн хамт олон
Ерөнхий боловсролын сургуулийн багийн нэгдсэн дүнгээр:
1-р байрт 42-р сургуулийн хамт олон
2-р байрт 105-р сургуулийн хамт олон
3-р байрт 107-р сургуулийн хамт олон тус тус шалгарлаа.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 5 people, people standing and outdoor

Image may contain: 23 people, people smiling, people standing and outdoor

Image may contain: one or more people, snow, outdoor and nature

Image may contain: 2 people, people standing, child, shoes and outdoor

Image may contain: 1 person, snow, outdoor and nature

Image may contain: 1 person, standing, snow, sky, outdoor and nature