How to create simple cool paging with PHP and CSS

Image may contain: 1 person, playing a sport, basketball court and shoesНийслэлийн аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" Сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 2018

 

оны 02 дугаар сарын 25-28-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Ж.Соёл-Эрдэнэ дасгалжуулагчтай 42-Ñ€ сургуулийн бага насны эрэгтэй баг АЛТАН медаль, эмэгтэй МӨНГӨН медаль, Д.Лхагваа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн дунд насны ÑÑ€ÑÐ³Ñ‚эй баг АЛТАН медаль, Ахлах насны эрэгтэй баг ХҮРЭЛ медаль, Ц.Батхүү дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн дунд насны эрэгтэй баг ХҮРЭЛ медаль, Ж.Батдэлгэр дасгалжуулагчтай 62-Ñ€ суруулийн ахлах насны эрэгтэй баг шилдэг дөрөвт шалгарч хувцасаар шагнууллаа. Мөн шилдэг дасгалжуулагчаар Ирээдүй цогцолбор сургуулийн багш Д.Лхагваа, 42-Ñ€ сургуулийн багш Ж.Соёл-эрдэнэ нар шалгарлаа.

Image may contain: 2 people

Image may contain: 12 people, people smiling, basketball court

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

 


Image may contain: one or more peopleСонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит Жүдо бөхийн өсвөрийн аварга

 

шалгаруулах тэмцээн 2018 оны 02 дугаар сарын 24-26-ний өдөр Спорт цогцолборт амжилттай зохион байгуулж, 22 байгууллагын 685 өсвөрийн тамирчид 5 насны ангиллын нийт 48 жинд өрсөлдсөнөөс:

Байгууллагын нэгдсэн дүнгээр:
Эмэгтэй бага насанд:
1-р байрт Д.Отгонцагаан дасгалжуулагчтай 12-р сургууль
2-р байрт С.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 62-р сургууль
3-р байрт Б.Ууганбаяр дасгалжуулагчтай 9-р сургууль
Эрэгтэй бага насанд
1-р байрт С.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 62-р сургууль
2-р байрт Ж.Эрхэмбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль
3-р байрт Г.Нямхорол дасгалжуулагчтай 67-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Image may contain: 3 people, people standing and indoor

Image may contain: one or more people and indoor

Image may contain: one or more people

Image may contain: Hashaa Hashtogtoh

Image may contain: one or more people and people standing

 

 


Image may contain: one or more people, people standing and outdoor Буудлага спортын 2018 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2-р сарын 23-25-ны өдрүүдэд

 

Үндэсний Буудлага Спортын Төвд явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд аймаг орон нутгийн 17 байгууллага, буудлага спортын 6 төрөлд 160 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж, ОУХМ Д.Оюун дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх буудлагын Өсвөрийн шигшээ баг тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр ДЭД байрт шалгарлаа. Тус тэмцээнд Т.Номин спортын дэд мастер, А.Ану, Н.Мөнхсаруул, Ц.Эрдэнэбаяр нар 2-р зэргийн болзол биелүүллээ.

Image may contain: 10 people, including Oyuntuya Sodnomdarjaa, people standing

Image may contain: one or more people and people standing

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: 7 people, people smiling, people standing

Image may contain: 10 people, including Oyun Davaajantsan Fef, people smiling, people standing

 

 


Image may contain: sky and cloud Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 289 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны

 

хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, өвлийн спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгооор Нийслэлийн Ñ‚Ó©Ñ€, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын болон иргэдийн ”МӨНГӨН УЛААНБААТАР” цасны баярын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хандгайт”-ын Янзага зусланд амжилттай зохион байгуулагдлаа.

Цасны баяр” арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нутгийн захиргааны байгууллагууд, агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод зэрэг 200 гаруй байгууллагын 10000 гаруй ажилтан, албан хаагч, иргэд оролцож амралтынхаа өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.

Монгол Улсын Гавъяат тамирчин, “Рио – 2016” Зуны олимпийн ХХХI наадмын хүрэл медальт Д.Отгондалай Нийслэлийн болон дүүргийн харьяа байгууллагуудаас 2017 оны биеийн тамир, спортын үйл ажиллагаагаараа тэргүүлж эхний 5 байр эзэлсэн байгууллагын биеийн тамирын хамтлагуудын төлөөллийн хамт “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээний “Галт бамбар”-ыг барин тайзны өмнүүр гүйж Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад өглөө. Ш.Анхмаа дарга НЗДТГ-ын дарга Ðœ.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ðœ.Эрдэнэжаргал нарын хамтаар “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

Арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 22 байгууллагын 451 хүн хамрагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай болон хэлтэс албад, хороодын дарга нар оролцлоо. Спортын 3-н төрөлт /цасан дээрх бүжиг, хөгжөөнт буухиа, дартс/ тэмцээн зохион байгуулагдаж, байгууллагын нэгдсэн дүнгээр Онцгой байдлын алба ТЭРГҮҮН байр, Эрүүл мэндийн төв ДЭД байр, 2017 оны дүүргийн шилдэг биеийн тамир, спортын хамтлагаар шалгарч, зочин багаар оролцсон 91-р цэцэрлэг ГУТГААР байрт тус тус шалгарлаа.

Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамт олны дунд эрүүл хүнс бэлтгэн үдийн цай, зоог зохион байгууллаа.

Байгууллага хамт олныхоо тав тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлж, Цасны баярын удирдамжид заагдсан үйл ажиллагааг хамгийн сайн зохион байгуулж СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 4-р байрт шалргарлаа.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

Image may contain: 3 people, people standing, mountain, outdoor and nature

Image may contain: 7 people, people standing and text

Image may contain: 8 people, people smiling, people standing

 

 

 


Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа

 

хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн Ñ‚Ó©Ñ€, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм.

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн Ñ‚Ó©Ñ€, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм.

Хурлын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв.

ЦУОШГ-аас өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх аж. Мөн Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн нийт иргэдээ “Цасны баяр”-Ñ‚ өргөнөөр оролцохыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 



< Өмнөх ... 1 9 10 11 12 13 14 15 16 17 18 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)