Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригт 9:00-18:00
Пүрэв гаригт гадуур ажилтай

Харилцах утас: 70003157

Зорилго, зорилтууд

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шударга, түргэн шуурхай, нээлттэй үйлчлэхзорилго дэвшүүлэн ажиллалаа.
Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль,Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль болон бусад холбогдох хууль, эрхзүйн акт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны Нийслэл, дүүргийн үндсэн чиглэл, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн Газрын албаны үндсэн чиг үүрэг, хэрэгжилтийг хангах зорилттойгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

6.1. 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар чөлөөлөлтийн ажил

2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн эрүүл,аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, тохижилт хийх нөхцөл боломжийг бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулсан зөөврийн байгууламжууд, авто болон явган хүний зам хааж байрлуулсан обьектууд, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашсан хашааг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөхөөр  54 байршил  тусгагдсаны дагуу доорхи ажлуудыг хийж гүйцэтгэсэн :

Нийтийн эзэмшлийн зам талбай, явган зорчигчийн зам, батлагдаагүй байршилд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж түргэн үйлчилгээний цэг, хашаа хайс цэгцлэж чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын 2016 оны А/841 , дүүргийн Засаг даргын 2017 оны А/196 тоот газар албадан чөлөөлөх тухай захирамжийн хэрэгжилтийг ханган 2, 4, 5, 6, 7, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 24, 27, 29 дүгээр хороодод нийт  давхардсан тоогоор 126 байршилд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, чингэлэгийг албадан чөлөөлсөн.

Холбоос

Зохиогчийн эрх ©2018 Сонгинохайрхан дүүргийн газрын алба