How to create simple cool paging with PHP and CSS

Image may contain: 3 people, people standing Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 2018 оны 02-р сарын 8-11 ны өдрүүдэд өсвөр үеийн Жү-до бөхийн "Ирээдүй одод" олон улсын

 

тэмцээн болж ОХУлс, БНХАУ , хот хөдөөгийн 47 байгууллагын 1000 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

СХД-ын Засаг даргын дэргэдэх Самбо, Жү-до бөхийн өсвөр үеийн шигшээ багийн
тамирчдаас:
Эмэгтэй.
1-р байрт О.Оюунчимэг - 40кг / 9-р сургууль/
3-р байрт С.Гүнжинлхам - 40кг /106-р сургууль/
1-р байрт С.Элбэгзаяа - 48кг /12-рсургууль/
Эрэгтэй:
3-р байрт Ж.Далайцэрэн - 30кг /106 -р сургууль/
3-р байрт Н.Буянхишиг - 38кг /67-р сургууль /
1-р байрт Ш.Цэрэндорж - 42кг / 124-р сургууль/
2-р байрт Б.Мөнххан - 50кг /106-р сургууль/ нар алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Image may contain: one or more people

 


Image may contain: one or more people, people playing sports and basketball court Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн үеийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагч

 

Н.Баатарын нар МЧБхолбоотой хамтран Японы Мияаконжо хоттой хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл хийхээр энэ сарын 7-нд Их Наран улсыг зорьсон билээ. Манай өсвөрийн тамирчид Мияаконожо хотод очсон өдрийн маргааш “Ниши” ахлах сургуультай танилцсанаас гадна хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгвэл өнөөдөр “Минами Кюүшюү” их сургууль дээр олимпийн дөрөв, дэлхийн арван удаагийн аварга, Японы алдарт бөх Каори Ичо хүрэлцэн ирж, өсвөр үеийн 100-аад хүүхдэд сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр Мияаконжо хотын дарга Икеда хүрэлцэн ирж, сургалтыг үзэж сонирхсон юм. Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт Томохиро Мацүнага маргааш сургалтыг удирдана.

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 11 people, crowd and indoor

Image may contain: 4 people, basketball court and indoor


Image may contain: 1 person, standing, snow and outdoor Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ний А/25 тоот захирамжийн хүрээнд

 

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо "БҮХ НИЙТИЙН" цэвэрлэгээнд баг хамт олноороо идэвхтэй хамрагдлаа. Нийт 1500 метр квадрат талбайн хунгарлдасан цас тогтсон мөсийг 19 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэлээ.

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, snow and outdoor


Image may contain: 3 people, people sitting and indoor “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам зохион байгуулах хорооны хурал

 

өнөөдөр БТСГ-ын хурлын танхимд болов. Энэ хуралд “Азийн хүүхдүүд-2020”-ын зохион байгуулах хорооны дарга, БТСГ-ын дарга Ц.Шарамжамц, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газрын дарга, зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Ганболд, зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд оролцлоо. Хурлаар тус наадамтай холбоотой хийгдэж буй ажил, наадмын спортын тэмцээн уралдаан явуулах заал, талбай зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Image may contain: 6 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 5 people, people sitting, table and indoor


Image may contain: 15 people, including Janchiv Byambasaikhan, people smiling, people standing Сонгинохайрхан дүүргийн засаг даргын нэрэмжит өсвөр үеийн тэшүүрийн аварга шалгаруулах

 

тэмцээн 2018 оны 02-р сарын 08-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 13-14, 15-16 насны ангилалаар болсон бөгөөд 15 байгууллагын 120 өсвөрийн тэшүүрчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
хөвгүүд 13-14 насанд:
1-Ñ€ байрт м.эрдэнэбат 9-Ñ€ сургууль 
2-р байрт б.батгэрэл 9-р сургууль
3-р байрт г.баттөмөр 65-р сургууль
хөвгүүд 15-16 насанд:
1-р байрт б.гантөгс 65-р сургууль
2-р байрт э.энхбаяр 9-р сургууль
3-р байрт м.амарболд 42-р сургууль
охидын 13-14 насанд:
1-р байрт д.номин-эрдэнэ 9-р сургууль
2-Ñ€ байрт б.энхзаяа 42-Ñ€ сургууль 
3-р байрт э.хонгорзул 9-р сургууль
охидын 15-16 насанд:
1-р байрт б.эрдэнэт-од 9-р сургууль
2-р байрт саруултөгс 42-р сургууль
3-р байрт г.нандинцэцэг 9-р сургууль

байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байрт х.гүндэгмаа дасгалжуулагчтай 9-р сургууль
2-р байрт н.мэндсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль

3-р байрт л.төмөрбаатар дасгалжуулагчтай 65-р сургууль тус тус эхний 3 байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнуулав.

Image may contain: 2 people, people standing, basketball court and outdoor

Image may contain: 1 person, standing, basketball court, sky and outdoor

Image may contain: 3 people, people standing and shoes

Image may contain: 3 people, people standing, shoes and outdoor



< Өмнөх ... 1 10 11 12 13 14 15 16 17 18 19 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)