How to create simple cool paging with PHP and CSS

Дүүргийн Биеийн тамир спортын хороо “Монгол Прикс” ХХК-тай хамтран Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Д.Төмөрбаатар агсаны нэрэмжит дугуйн нээлттэй уралдааныг 8 дугаар сарын 18-ны өдөр Хүй долоон худгийн замд зохион байгууллаа. Дугуйн уралдаанд 6 байгууллагын 60 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Төв аймгийн Биеийн тамир, спорт хорооны “Авто зам” клуб, хоёрдугаар байранд “Аттилла” клуб, гуравдугаар байранд “Алдар” Биеийн тамир, спортын хороо тус тус шалгарав. 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд “Оюутны спортын Универсиад-III” наадмыг 3 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, дүүргийн нутаг дэвсгэр дэх 5 их дээд сургуулийн 289 оюутан тамирчин оролцов.

Тус тэмцээнд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” ДС, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” ДС, гуравдугаар байрт “Монос” дээд сургууль тус тус шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. 


Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хороо Бололвсролын хэлтэс хамтран 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сурагчдын спорт наадам - 2013”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус наадам нь спортын “Сорил-2013”, “Их нүүдэл-2012” шатрын багийн тэмцээн, үндэсний бөх, волейбол, чөлөөт бөх, сагсан бөмбөг, тэшүүр, ширээний теннис, зуун буудалт даам, шатар, спорт бүжиг, аэробик, жу-до бөх, “Дөл” тоглолт, уран хөдөлгөөнт гимнастик, хөнгөн атлетик, хөл бөмбөг, уулын дугуй зэрэг 19 төрлөөр, 2-4 насны ангилалаар зохион байгуулж, нийт 26604 өсвөрийн тамирчид  оролцлоо.

 

“Сурагчдын спорт наадам-2013”-ын байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Г.Цагаанцоож захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль, хорёдугаар байрт Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль, гуравдугаар байрт Г.Жигжидсүрэн захиралтай 9 дүгээр сургууль тус тус шалгарсан байна.  


 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд Оюутны спортын Универсиад-III наадмыг  3 дугаар сарын 2-ныөдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дээд сургуулийн 289 оюутан тамирчин тамирчин оролжээ.  Хоёр сарын турш үргэлжилсэн тус тэмцээний дүн байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургуулийн баг, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг, гуравдугаар байрт “Монос” дээд сургуулийн баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо.

 

энд Оюутны спортын Универсиад-III наадмыг  3 дугаар сарын 2-ныөдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, модон бөмбөг, волейбол гэсэн 5 төрлөөр явагдаж, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 дээд сургуулийн 289 оюутан тамирчин тамирчин оролжээ.  Хоёр сарын турш үргэлжилсэн тус тэмцээний дүн байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургуулийн баг, хоёрдугаар байранд Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг, гуравдугаар байрт “Монос” дээд сургуулийн баг тамирчид шалгарч, цом, өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эздээр тодорлоо. 


 

Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн өсвөр үеийн дөрвөн төрөлтийн тэмцээн 4-Ñ€ сарын 27-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын стадионд явагдаж 14 байгууллагын 80 тамирчин оролцлоо. Тамирчид 60 м, 800 м, уртын харайлт, бөөрөнцөг шидэлтийн төрлөөр өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрт 65-Ñ€ сургуулийн сурагч Ðœ.Халиун, хоёрдугаар байрт 62-Ñ€ сургууль Б.Анужин, гуравдугаар байрт “Ирээдүй цогцолбор-1” сургуулийн сурагч Э.Энхчимэг орсон бол эрэгтэйчүүдээс “Ирээдүй цогцолбор-1” сургуулийн сурагч Б.Эрдэнэмөнх тэргүүн байр, тус сургуулийн сурагч Б.Ганхүү хоёрдугаар байр, 62-Ñ€ сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт Д.Мөнхцэцэг дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор-1”, хоёрдугаар байрт Л.Төмөрбаатар дасгалжуулагчтай 65-Ñ€ сургууль, гуравдугаар байрт П.Хасгаа дасгалжуулагчтай 107-Ñ€ сургуулийн баг тамирчид шалгарч Цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. 



< Өмнөх ... 1 51 52 53 54 55 56 57 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)