How to create simple cool paging with PHP and CSS

 

Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын стадионд болж 14 байгууллагын 203 тамирчин оролцлоо. Тамирчид 100 м, 200 м, 400 м, 800 м, 1000 м , 3000 м, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт зэрэг төрлөөр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт Д.Мөнхцэцэг дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль, хоёрдугаар байрт Н.Мэндсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль, гуравдугаар байрт Б.Уранчимэг дасгалжуулагчтай 9-р сургуулийн баг тамирчин шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардав.

 


 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 17 дугаар захирамжийн хүрээнд явагдаж буй Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах оюутны спортын универсиад-III наадам болж байгаа билээ. Энэхүү наадмын хүрээнд явагдсан модон бөмбөгийн тэмцээн 4 дүгээр сарын 20-нд 65 дугаар сургуулийн талбайд явагдлаа. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчуудийн багаас нэгдүгээр байрт Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан Д.Очирбат, хоёрдугаар байрт тус сургуулийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт “Чингис Соосэ”  дээд сургуулийн оюутан Ж. Батчулуун нар эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн багаас тэргүүн байранд “Чингис Соосэ” дээд сургуулийн оюутан Г.Ундармаа, дэд байранд тус сургуулийн оюутан У.Будсүрэн, гуравдугаар байранд мөн сургуулийн оюутан Мөнхцэцэг нар шалгарч диплом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал гардлаа. Байгууллагын нэгдсэн дүнгээр Ч.Амарбат дасгалжуулагчтай “Чингис Соосэ” дээд сургууль нэгдүгээр байр, Б.Минжбадгар дасгалжуулагчтай “Мандах бүртгэл” дээд сургууль хоёрдугаар байрыг эзлэн өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагналаа

 


 

Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн “Хөл бөмбөг”-ийн тэмцээн U-17 ангиллаар 4-Ñ€ дүгээр сарын 20 – 21 ний өдөр Ирээдүй  цогцолбор сургуулийн хөл бөмбөгийн ногоон талбайд явагджээ. Тэмцээнд 13 сургуулийн 13 багийн 260 тамирчид оролцсоноос багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Б. Буянжаргал дасгалжуулагчтай 42-Ñ€ сургууль, дэд байранд Д.Олонбаяр дасгалжуулагчтай 12-Ñ€ сургууль, гуравдугаар байранд Б.Хадбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургууль тус тус шалгарч цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар урамшуулав.

 


 

Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш ажилчдын “Хүн Хөгжил-Хөдөлгөөн” сэдэвт спорт наадам 3 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 2 үе шаттай явагдаж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын 800 гаруй тамирчин шатар, сагсан бөмбөг, ширэээий теннисээр өрсөлдсөн байна. Шигшээ тэмцээн 4 дүгээр сарын 21-нд Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд явагдлаа. Байгууллагын нэгдсэн дүн гарахад нэгдүгээр байрт Б. Наранцэцэг дасгалжуулагчтай 116-Ñ€ цэцэрлэг, хоёрдугаар байрт Г. Сүнжидмаа дасгалжуулагчтай 112-Ñ€ цэцэрлэг, гуравдугаар байрт Б. Ариунаа дасгалжуулагчтай 26-Ñ€ цэцэрлэгийн хамт олон шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодорлоо. 

 


 

Сонгинохайрхан дүүргийн 2013 оны Аэробикийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 29-нд Ирээдүй цогцолбор сургуулийн спорт зааланд боллоо. Багийн болон гурвалсан төрлөөр өрсөлдсөн тус тэмцээнд 12 сургуулийн 108 тамирчид оролцсон байна.

Багийн төрлөөр 1-р байранд Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн II баг, 2-р байранд Б.Дуламсүрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн I баг, 3-р байранд Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-р сургуулийн баг тус
 
 Ñ‚ус эзэлсэн бол багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Ц.Ганбаатар дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн баг, дэд байранд Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-Ñ€ сургууль, гуравдугаар байранд Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-Ñ€ сургуулийн баг орлоо. Гурвалсан төрлөөр нэгдүгээрт Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор 80-Ñ€ сургууль, хоёрдугаарт Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-Ñ€ сургууль, гуравдугаарт Ирээдүй цогцолбор I баг эзэлсэн байна. Багийн дүнгээр Т.Цэрэн дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор тэргүүн байр, Б.Бадамханд дасгалжуулагчтай 65-Ñ€ сургууль дэд байр, Д.Санжмятав дасгалжуулагчтай 106-Ñ€ сургууль гуравдугаар байранд тус тус шалгарч медаль, цом, мөнгөн шагналаар шагнагдаж, Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 


< Өмнөх ... 1 52 53 54 55 56 57 58 ... Дараагийн > 

(Бүгд 289 мэдээ)