ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 80 гаруй ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захирал, нягтлан бодогч нарт мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Уг сургалтанд нийгмийн даатгалын хэлтсээс ОБША-ны дарга Н.Болормаа, ОБША-ны байцаагч А.Саруултуяа, Хяналтын байцаагч П.Мөнгөнхуяг, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Гандолгор нар оролцон тус хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараах сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Үүнд:

- Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоол "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг нийгмийн даатгалын байгууллагад хэрэгжүүлэх талаар
- Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажил олгогчийн эрх, үүргийн талаар
- Нийгмийн даатгалд бүртгэх, тайлан хүлээн авах, тайланг баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай
- www.iltod.mta.mn, www.ndaatgal.mn вэб сайтад ажиллах талаарх мэдлэг, мэдээллүүдийг өгч сонирхсон асуултад хариулан, гарын авлага тараах материалаар ханган ажиллалаа.