НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ

"Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль" хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2015 оны 10-Ñ€ сарын 15-ны 10:30-17:30 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай дээр иргэд болоод ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх нэгдсэн өдөрлөгийг Сангийн яам, НДЕГ, ТЕГ, УБЕГ, ГЕГ зохион байгуулсан.  Өдөрлөгт  Сонгинохайрхан дүүргийн НДХ-ийн байцаагчид ажиллаа.

 


Энэхүү хууль нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хууль заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.