ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ирээдүй цогцолбор”  ахлах сургуулийн  11-12-Ñ€ ангийн 239  сурагчдад Нийгмийн даатгалын хуулийг сурталчилах, нийгмийн даатгалын талаар анхны мэдэгдэхүүн, ерөнхий ойлголт өгөх зорилгоор сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Уг сургалтыг эрүүл мэндийн байцаагч Б.Оюунгэрэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Гандолгор нар зохион байгуулж, 38 сурагчдад эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр нээж өгч үйлчилсэн.