ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дүүрэг, салбар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт зориулсан сургалт СХД-ийн Эрүүл мэндийн төв дээр боллоо.
Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч Ц.Гансүх дараах сэдвүүдээр явууллаа. Үүнд:
1. Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам
2. Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөрийн зохицуулалт хийх заавар
3. Хэлэлцүүлэг