СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-02

Сонгон шалгаруулалтын нэр: Төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалт

Зорилго:
Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотор, мэдрэл, гэмтэл (мэс засал)-ийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчилэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэх оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
• Эмчлэх эрхийн лицензтэй;
• Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
• Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;
• Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан;

Бүрдүүлэх материал:
 ÐÑÑ€ дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт (Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн чиглэлээр зөвлөх чиг үүрэг бүхий салбар зөвлөл, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн удирдлагын зөвлөлийн хурлын протоколын хамт)

  •  ÐÑÑ€ дэвшигчийн өөрийн хүсэлт;
  •  ÐÐ½ÐºÐµÑ‚ (төрийн албан хаагчийн 1-Ñ€ маягтаар);
  •  Ð˜Ñ€Ð³ÑÐ½Ð¸Ð¹ үнэмлэхний хуулбар;
  •  Ð‘оловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар;
  •  3Ñ…4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;

бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.

Хугацаа:
Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 17:30 цагаас өмнө хэлтсийн 301 тоот өрөөнд хүлээж авна.

Холбоо барих утасны дугаар: 70173259

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС