НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ

Тэтгэвэр гэдэг нь тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан иргэн хүн өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болох, эсвэл нас барж хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдахад тэтгэвриин даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгө юм.

 

 

Даатгалын хэлбэр: Заавал датгуулах Сайн дураар даатгуулах
Даатгуулагч иргэн - Аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч,
- Төрийн албан хаагчид ,
- Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин
 - Заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар ажил, vйлдвэрлэл , vйлчилгээ эрхлэгч, эзэд 
- Чөлөөт уран бvтээлчид
- Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид
- Хоршооны гишvvд
- Лам санвартангууд гэх мэт
Шимтгэлийн хэмжээ Хөдөлмөрийн хөлс болон Ñ‚vvнтэй адилтгах орлогын 14 хувиар шимтгэл төлнө / Yvнээс: 7 % даатгуулагч , 7 % ажил олгогч төлнө /  Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 10 % шимтгэл төлнө.
Хаана, хэнд хандах Тухайн байгууллагын нягтлан бодогч , санхvvгийн ажилтанд  Ð¥Ð°Ñ€ÑŠÑÐ° нутаг дэвсгэрийн Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчид 
Бvрдvvлэх баримт бичиг - Иргэний vнэмлэх
- 3х4 хэмжээтэй зураг 1 ширхэг
- Нийгмийн даатгалын дэвтрийн үнэ төлсөн баримт
- 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
- 1995 оноос хойш ажиллаж байсан бол Нийгмийн даатгалын дэвтэр - Иргэний vнэмлэх
- 3х4 хэмжээтэй зураг 1 ширхэг
- Нийгмийн даатгалын дэвтрийн үнэ төлсөн баримт
- 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
- 1995 оноос хойш ажиллаж байсан бол Нийгмийн даатгалын дэвтэр
 
Хэрэв та 1960 .01.01 –ний өдөр ба түүнээс хойш төрсөн бол нийгмийн даатгалын дэвтэр нээлгэж , шимтгэл төлсөн цагаас таны нэрийн данс нээгдэнэ . Нэрийн дансны дугаар таны регистрийн дугаар байна.