Сонгинохайрхан дүүргийн Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалыг зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн баталсан Дотоод аудитын албаны 2018 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, Дотоод аудитын албаны даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд дүүргийн төрийн бус өмчийн 13 сургууль, цэцэрлэгийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 242 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт, мэргэжил аргазүйн зөвөлөгөө өгч ажиллалаа.