“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯН

    Жендэрийн үндэсний хорооноос санаачлан үндэсний хэмжээнд явуулж буй "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын алба нэгдэж байна.

      Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилгоор “Харилцан хүндэтгэе” аянд нэгдэж байна.

     Ð–ендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн охид, эмэгтэйчүүд бус хөвгүүд, эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь шударга, хөгжингүй, хэнийг ч орхихгүй, тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлооход онцгой хувь нэмэртэй. Ð¡Ð°Ñ€Ñ‹Ð½ аяны хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн хэлэлцүүлэг, сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэх тул та бүхнийг онлайн сүлжээнд олон нийтэд хуваалцах, аянд нэгдэснээ илэрхийлэхийг уриалж байна.

Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе.