ААНБ-ын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах талаар

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР

1. Эрх зүйн үндэслэлүүд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах талаар дараахь заалтууд байдаг.

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.4 заалт: Аж ахуйн нэгж ,байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргаан байгууллагын бүрэн эрх

7.2 заалт: Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага ,аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ.

8 дугаар зүйл. Аймаг, Нийслэлийн Засаг даргын тусгай бүрэн эрх

8.2.1 заалт: Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага ,аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх. Сум дүүргийн Засаг даргын тусгай бүрэн эрх

8.3.1 заалт: Хууль тогтоомж, Ерөнхиилөгчийн зарлиг ,Засгийн газар ,түүний байгууллагын болон ИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил ,түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож,илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулна.

2. Дагаж мөрдөх тогтоол, журам Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дугээр сарын 09-ний өдрийн 311 тогтоолоор батлагдсан “Аж ахүйн нэгж ,байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”.

3. Журмын ерөнхий зүйл:

1.1 заалт. Журмын зорилго нь аж ахуйн нэгж ,байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2 заалт. Төрийн хяналт шалгалтанд хамрагдах өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж ,байгууллага энэхүү журмыг дагаж мөрдөнө. - Төрийн өмчийн бүх сургууль цэцэрлэг - Өрхийн эмнэлэг /ӨЭМТ/ - Хувийн цэцэрлэг сургууль. /Төрийн ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр хийдэг/ - Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага - Төрийн өмчит эмнэлэг - Төр захиргааны байгууллагууд - Дэргэдэх байгууллагууд.

1.3 заалт: Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журамд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-тай байна.

4. Журмыг хэн батлах вэ? Яам агентлаг түүний харьяа байгууллагуудад дагаж мөрдөх журмыг

– Монгол Улсын сайд Өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба ,харьяа байгууллага , аж ахуйн нэгжид дагаж мөрдөх журмыг - Аймаг ,Нийслэлийн Засаг дарга Бусад бүх байгууллагуудад

- Тухайн байгууллага аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.

5. Аж ахуйн нэгж байгууллага журам боловсруулахдаа юу үндэслэх вэ? Аж ахуйн нэгж байгууллага нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхиилөгчийн зарлиг ,Засгийн газар ,эрх бүхий байгууллага ,албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно. Анхаарах: ААНБ-ын үйл ажиллагаанд дотоод аудит ,хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй.

6. Дотоод хяналт шалгалтын зарчим Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх ,хараат бус ,ил тод, шударга , бодитой хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.

7. Дотоод хяналт шалгалтын зорилго Дотоод хяналт шалгалтын зорилго нь ААНБ-ын үйл ажиллагаа үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа бүтээгдэхүүн , үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь хууль тогтоомж ,Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр ,эрх бүхий бусад байгууллага ,албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд ААНБ-ын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил , дутагдлыг арилгах ,гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.

8. Дотоод хяналтын хамрах хүрээ. Дотоод хяналт шалгалтыг зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамруулсан байвал зохино.

9. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж , ажилтан

- Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг тухайн аж ахуйн нэгж байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж , ажилтан гүйцэтгэнэ.

- Томилогдсон ажилтан нь байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц нэгжээс хараат бус байна.

- Томилогдсон ажилтан нь тухайн байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр боловсрол , мэргэжил эзэмшиж мэрэгшсэн ,дадлага туршлагатай байх.

- Байгууллагын ажлын цар хүрээ, үйл ажиллагааны онцлог , хамрах обьектийн тоог харгалзан тухайн жилд хийх хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана.

- Дотоод хяналт шалгалтын нэгж ,ажилтан нь хяналт шалгалтын ажлын дүн ,авсан арга хэмжээний талаар улиралд 1-ээс доошгүй удаа байгууллагын удирдлагын хурлаар хэлэлцүүлж шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлнэ.

- Дотоод хяналт шалгалтын нэгж ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

10. Дотоод хяналт шалгалтын нэгж ажилтаны эрх, үүрэг Эрх:

- Зохих удардамж төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн дүнг тайлагнах

- Хяналт шалгалт явуулахдаа байгууллагын салбар нэгжийн удирдлагатай шууд харилцаж тэдгээрээс шаардлагатай мэдээ судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах ,илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулах.

- Илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах ,дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах. - Шаардлагатай бол илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх.

Үүрэг: - Хууль тогтоомж , Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллага дээр сурталчлах , хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах.

- Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах урьдчилан сэргийлэх талаар мэрэгжил арга зүйн зөвөлгөө өгөх байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа дүгнэлт гаргах.

- Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл , холбогдох хууль тогтоомж ,дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

- Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлэх. Шалгалтын баримт материалыг албажуулан архивлах.

11. Дотоод хяналт шалгалтыг явуулах чиглэлүүд

- Хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт болон тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хийх хяналт.

- Байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хийх хяналт.

- Үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарт тавих хяналт шалгалт.

- Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа ,эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт.

- Өмчийн бүртгэл тооцоо , ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хийх хяналт.

- Байгууллагын удирдлагын зүгээс тусгайлан хийлгэсэн дотоодын хяналт шалгалт. 1

2. Хариуцлага тооцох -

Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил ,дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж тухайн байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулах саналыг оруулна.

- Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.