Сургалт зохион байгууллаа

Албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Толгойт, Өнөр бүсийн төсвийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод хяналтын нэгжийн багийн ахлагчдад зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд нийтдээ 30 дотоод хяналтын нэгжийн багийн ахлагч хамрагдлаа.