МЭНДЧИЛГЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны албан ёсны цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт та бүхэнд байгууллагын бүх ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна.

Манай алба нь Монгол улсын “Төсвийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасанчлан: ”Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж заасны дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудыг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль,  Ð¢Ó©Ñ€Ð¸Ð¹Ð½ албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль,  Төсвийн тухай хууль, Дотоод аудитын дүрэм батлах тухай Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоол бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, журам, заавар, зөвлөмж хэм хэмжээгээр зохицуулагдана.

Та бүхэн манай цахим хуудаснаас байгууллагатай холбоотой мэдээ мэдээлэл авиа гэдэгт найдаж байна. Мөн манай цахим хуудас хэрэглэгч таны өмнө үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний ажил үйлс үргэлж бүтэмжтэй байх болтугай.

 

Дотоод аудитын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч                               О. Гантулга