Танилцуулга

Сонгинохайрхан дүүргийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнууд, төрийн албан хаагчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Манай албаны эрхэм зорилго нь төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын алба нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдсан.

Дотоод аудитын алба нь 2021 онд төрийн үйлчилгээг төсвийн болон төсвөөс санхүүждэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг гүйцэтгэх, санхүү, хууль эрх зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах зорилт тавин ажиллаж байна.