How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2016 онд санхүүгийн хяналт шалгалт хийх байгууллагууд

 

 

 

Удирдамжийн 1 дүгээр хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 2016 ОНД

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

 

 

ЖАГСААЛТ ХИЙСЭН:

АХЛАХ АУДИТОР                                     Б.АРИУНАА

Удирдамжийн 2 дугаар хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ

2016 ОНД ДОТООД АУДИТ ХИЙХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

 

ЖАГСААЛТ ХИЙСЭН:

АХЛАХ АУДИТОР                                     Б.АРИУНАА


 ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор Дотоод

аудитын албаны дүрэм шинэчлэгдэн батлагдаж, Сангийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн

16 дугаар тушаалаар Дотоод аудитын албаны ажилтнуудад Санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагч

ийн эрх олгож байна.

 

Ингэснээр шалгалтанд хамрагдаж байгаа байгууллагуудаас илэрсэн зөрчилд акт, албан

шаардлага, торгууль, зөвлөмж бичиж дутагдлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой боллоо. Мөн Төсвийн

тухай хуульд өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурлаар хэлэлцэж байна.

 

 


                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Ð•Ñ€Ó©Ð½Ñ…ий боловсролын сургуулийн                                                                                                                  ÐµÑ€Ó©Ð½Ñ…ий менежер, нягтлан бодогч нарт

 

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын  санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн аудитаар дотоод хяналтыг хэрэгжүүлж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллаагүйн улмаас зөрчлийн нилээдгүй хувийг дараахь зөрчлүүд эзэлж байна.Үүнд:

1.    Боловсролын байгууллагад ажилласан жил хүрээгүй байхад 25 жил ажилласнаар тооцож нягтлан бодогч, нярав нарт эрх зүйн үндэслэлгүйгээр  12-36 сарын тэтгэмж олгосон, улсад ажилласан хугацааг нотлох баримт материал дутуу, тэтгэвэрт гарсан ажиллагсдын мөнгийг олгохдоо нотлох баримт болох тэтгэмж авсан иргэдийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн баталгаажсан хуулбар, тэтгэмж хүссэн өргөдөл зэрэг анхан шатны баримтууудыг санхүүгийн баримтанд хавсаргаагүй, өндөр насны тэтгэвэрт гарсан хүнийг ажилд эргүүлэн томилж урьд ажиллаж байсан үеийн цалинг нь хэвээр олгосон байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4 дэхь заалт, 43.5 дэхь заалт, 43.1.7 дэхь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,4,1 дэхь заалтуудыг зөрчиж байна.

2.    Төсвийн хөрөнгөөр хөрөнгө худалдан авахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй,хандиваар авсан хөрөнгийг зохих газрын зөвшөөрөлгүй данс бүртгэлд тусгасан .нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугар тогтоолыг зөрчиж байна.

3.    Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг данс бүртгэлд тусгасан, хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэсэн нь НББ-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэхь заалт, 7.7 дахь заалтыг зөрчсөн.

4.    Байгууллагын нягтлан бодогчийн үндсэн үүрэгт ажил байтал эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр балансын урамшуулалт цалинг олгож байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, 13.2 дахь заалт, 19.1.2 дахь заалтуудыг зөрчиж байна.

5.    Багш, ажилчдын амралтын цалинг бодож олгохдоо дундаж цалин хөлсөнд унаа, хоолны  Ð¼Ó©Ð½Ð³Ð¸Ð¹Ð³ оруулж тооцсон ньХөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг зөрчсөн байна.

Иймд ерөнхий боловсролын сургуулийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж буй нэгж ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

1.    Монгол улсын Засгийн газрын 2012 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын журмыг мөрдөж, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах

2.    Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үеийн тэтгэмжийг Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4 дэхь заалт, 43.5 дэхь заалт, 43.1.7 дэхь заалтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,4,1 дэхь заалт,  16,5,5 дахь заалтыг хэрэгжүүлж олгох

3.    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, 13.2 дахь заалт, 19.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлэх

4.    Төсвийн зардлуудыг үндэслэлтэй төлөвлөж, бодит байдлаар төсөв дутагдаж буй зардлуудад дүн шинжилгээ хийж, төсвийн төсөл хүргүүлэхдээ үндэслэлтэй тооцож батлуулах

5.    Санхүүгийн гүйцэтгэлийн мэдээ тайланг “Шилэн дансны хууль”-ийн дагуу олон нийтэд тогтмол мэдээлэх

 

 

Дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн

дарга, нягтлан бодогч нарт

Зөвлөмж хүргүүлэх тухай

Сонгинохайрхан дүүргийн Дотоод аудитын албаны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн  ÑÐ°Ð½Ñ…үүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн  Ð·Ó©Ñ€Ñ‡Ð»Ð¸Ð¹Ð½ нилээдгүй хувийг дараахь зөрчлүүд эзэлж байна.Үүнд:

1.    Арилжааны банкнаас зарлагын гүйлгээ гаргахдаа нэгдүгээр гарын үсэг зурж буй эрх бүхий албан тушаалтан мөнгийг бэлнээр авч кассын орлогын ордероор няравт хүлээлгэн өгч байгаа нь хөрөнгийн бүртгэлээр тавих хяналтыг сулруулж байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2  дахь заалтуудыг зөрчсөн.

2.    Бэлэн бусаар хоорондын тооцоогоор хийж болох гүйлгээнүүдийг бэлнээр хийсэн байна.Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,5,2 дахь заалтыг зөрчсөн.

3.    Эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүй, анхан шатны баримтгүйгээр хөрөнгийг зарцуулсан байна. Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэхь заалт, 7.7 дахь заалтыг зөрчсөн.

4.    Хэвтэх бичиг, магадлагаа, нярай хүүхдийн зөвлөмжийн ном, жирэмсэн эхийн зөвлөмж ном, жирэмсэн болон амбулаторийн карт зэрэг анхан шатны  оношлогоо шинжилгээнд хэрэглэгдэж байгаа маягтуудыг үйлчлүүлэгчдэд борлуулан олсон орлогыг бүртгэж, тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, албан татварыг татварын дансанд төвлөрүүлээгүй байна. Энэ нь  ÐÐ¶ ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Иймд эрүүл мэндийн төвийн  Ð´Ð¾Ñ‚оод хяналт шалгалтыг зохион байгуулж буй нэгж ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

1.    Монгол улсын Засгийн газрын 2012 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын журмыг мөрдөж, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах

2.    Ажил гүйлгээ бүрийг цаг тухайд нь бүртгэн анхан шатны баримтуудыг бүрдүүлж байх

3.    Бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ, хадгалалт хамгаалалтад эрсдэл гарч байгаа тул дотоод хяналтыг сайжруулах, бэлэн бусаар хоорондын тооцоо хийж болох гүйлгээнүүдийг харилцах дансаар дамжуулан гүйлгээ хийх

4.    Ашиглалтгүй байгаа тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах

5.    Борлуулалтын орлогыг данс бүртгэлд тусгах

6.    Харилцагч банкнаас зарлагын гүйлгээ хийхдээ кассын нярваар дамжуулан гүйлгээ хийх

7.    Төсвийн зардлуудыг үндэслэлтэй төлөвлөж, бодит байдлаар төсөв дутагдаж буй зардлуудад дүн шинжилгээ хийж, төсвийн төсөл хүргүүлэхдээ үндэслэлтэй тооцож батлуулах

8.    Санхүүгийн гүйцэтгэлийн мэдээ тайланг “Шилэн дансны хууль”-ийн дагуу олон нийтэд тогтмол мэдээлэх

 

 

 

ДОТООД АУДИТЫН АЛБА

 

 

 

 


      “Шилэн дансны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-Ñ‚ “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар манай алба шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

       Тус алба нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагууд тухайн жилийн төсөв, сар, улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулсан эсэхэд хяналт тавьлаа. Шилэн дансанд мэдээлэл байршуулахаар хуульд заагдсан орон нутгийн төсвийн 10, сургууль 17, цэцэрлэг 39, өрхийн эрүүл мэндийн төв 27, биеийн тамир, соёлын үйлчилгээний 2, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 3,салбар яамдаас шууд санхүүждэг дүүргийн төрийн байгууллагууд 12, нийт 110 байгууллага, субьект байна. Дээрх 110 байгууллагаас 01-Ñ€ сард 39 байгууллага, 02-Ñ€ сард 8 байгууллага, 03-Ñ€ сард 6 байгууллага, 04-Ñ€ сард 6 байгууллага, 05-Ñ€ сард 12 байгууллага, 06-Ñ€ сард 16 байгууллага, 07-Ñ€ сард 22 байгууллага, 08-Ñ€ сард 5 байгууллага, 09-Ñ€ сард 9 байгууллага сарын бүрийн мэдээг шилэн дансны цахим хуудсанд хуулийн хугацаанаас хоцорч байршуулсан байна.

       Шилэн дансны тухай хуулинд зааснаар жилийн эцсийн санхүүгийн тайланг 04 дүгээр сарын 25-ны дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны дотор шилэн дансанд байршуулна. 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  98 байгууллага шилэн дансанд байршуулсан, 12 байгууллага байршуулаагүй байна. 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг 52 байгууллага байршуулсан, 58 байгууллага байршуулаагүй байна.

       Шилэн дансны тухай хуулинд зааснаар дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны дотор шилэн дансанд байршуулна. Дээрх 110 байгууллагаас 4 байгууллага 2016 оны төсвийн төслийг байршуулсан, бусад байгууллагууд хуулийн хугацаанд байршуулаагүй байна.

       Шилэн дансны тухай хуулинд Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны дотор, аудитын тайлан дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор байршуулахаар заасан байна. Уг аудитын дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шилэн дансанд байршуулаагүй байна.

       Шилэн дансны цахим сайтад 5 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын мөнгөн гүйлгээг долоо хоногийн дотор байршуулахаар заасны дагуу 2015 оны эхний 9 сарын байдлаар 63 байгууллага 29,624.6 сая төгрөгийн гүйлгээг шивсэн байна.

       Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээ тайланг Сангийн яаманд улирал бүр, Нийслэлийн Дотоод аудитын албанд сар болон улирал бүр, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд улирал бүр хүргүүлж байна.


Эрх зүйн үндэслэл:  ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д:  “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, Ó©Ñ€, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.” гэж заасан байна.

 ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» улсын Засгийн газрын 2012 оны 129 тоот тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг батлан гаргасан байна.

Дээр дурьдсан хууль, тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/682 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 тоот захирамжаар Дотоод аудитын алба нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан энэ бүтцээрээ 2 жил ажилласан байна.

       Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолын дагуу санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжихэд Сангийн яамнаас 2 санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч хуваарилагдан ирж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/140 тоот захирамжаар Дотоод аудитын албаны орон тоог шинээр баталж нийт 7 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. 

Дотоод аудитын алба нь Монгол улсын “Төсвийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасанчлан: ”Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.” гэж заасны дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудыг хамруулан үйл ажиллагаа явуулж байна.

Дотоод аудитын албаны одоогийн бүтэц, орон тооны талаар:

д/д

Албан тушаал

Зэрэглэл

Ажиллагсдын тоо

1

Албаны дарга

ТЗ-7

1

2

Ахлах аудитор

ТЗ-5

1

3

Аудитор

ТЗ-4

4

4

Хууль эрх зүйн мэргэжилтэн

ТЗ-4

1

5

Бүгд

 

7

Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албаны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт  Ñ‚авих, төсвийн хөрөнгө, Ó©Ñ€ төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт,  Ð·Ó©Ð²Ð»Ó©Ð¼Ð¶ гаргах,  ÑÑ€ÑÐ´Ð»Ð¸Ð¹Ð½ удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн төсвийн ерөнхийлөн захирагчийг бодит мэдээллээр хангах зорилт тавин ажиллаж байна.

Дотоод аудитын үйл ажиллагаа нь ил тод, бие даасан, хараат бус байж аудитын дүнг бодитой, үнэн зөв, шударгаар тайлагнана.

“Дотоод аудитын дүрэм”-ийн 4.2-Ñ‚ зааснаар Дотоод аудитын нэгж нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяанд ажиллаж зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчид ажлаа тайлагнан ажиллаж байна.

Төсөвт байгууллагуудад хийгдсэн аудитын талаар:

       Дотоод аудитын алба нь 2015 оны эхний 9 сард23 байгууллагад санхүүгийн аудит хийгээд байна. Аудитад хамрагдсан 23 байгууллагаас 15 байгууллагаднь санхүүгийн зөрчил илэрлээ. 

Аудит хийх бүрт байгууллага тус бүрт танилцуулга бичин дүнг төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж ажилласан.  

Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлсэн асуудлын талаар:

Дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ болон тээвэрлэлтийн асуудал хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа 3 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэн шийдвэр гаргуулсан.

Шуурхай зөвлөгөөнд оруулж хэлэлцүүлсэн асуудлын талаар:

Дүүргийн хариуцлагатай ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд 2015 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан танилцулсан.

Төлөвлөгөөнөөс гадуур хийгдсэн ажил:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Р.Давга-ын өгсөн үүргийн дагуу Засаг даргын нөөц сангаас зарцуулсан шатахууны 2012-2014 оны судалгааг гарган хүргүүлсэн.  

Бусад ажлын талаар:

1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж нийт албан хаагчдаар хэлэлцүүлэн албаны даргын тушаалаар албажуулан ажиллаа.

2.  Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх тухай албаны даргын тушаал гарган төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн биелүүлж улсын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгтамжилттай бэлтгэн оролцож 85 оноо авлаа. Энэ ажлын хүрээнд албаны архивыг байгуулж архивын дүрмийг боловсруулан Баримт бичиг нягтлан шалгах комиссыг байгуулан дүрмийг баталж ажиллаа. 

3. Дотоод аудитын албаны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар төслийг бэлтгэн ажиллаж байна.    



< Өмнөх ... 1 17 18 19 20 21 22 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)