Сонгинохайрхан дүүргийн эмч нар Олон улсын эмч нарын баярыг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв. Баярын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх П.Алтантөгс, ажлын албаны дарга М.Зундуйдаваа,

 

Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэг, Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа нар оролцож хуран цугласан эмч нарт баяр хүргэсэн байна.

Энэ жилийн эмч нарын баярыг салбартаа тэргүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, идэвх санаачилгыг өрнүүлэх арга хэмжээ болгон тэмдэглэснээрээ онцлогтой. Энэ хүрээнд эрүүлийг хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 эмчид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

Мөн Жаргалант тосгоны Соёлын төвийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, “Аравт” Монголын уран сайхны киног эмч нарт үзүүлсэн байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба