ШИНЭЭР СӨХ БАЙГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Хуулийн үндэслэл:

  • Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг
  • Дэд бүтцийн сайдын 2003 оны 227 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт, Сууц өмчөгчдийн холбоог зохион байгуулах бүртгэх журам

 

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт /Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад/
  • СӨХ байгуулсан тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, гарын үсэг зурж баталгаажуулсан. /Бүх гишүүдийн 50%-аас дээш оролцосноор хурал хүчин төгөлдөр болно/
  • Хуралд оролцсон оршин суугчдын гарын үсэг, утасны дугаар /хүснэгтийн дагуу/
  • Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгосон тухай хурлын тэмдэглэл, шийдвэр, гишүүдийн бүртгэл /хүснэгтийн дагуу/
  • Сууц өмчлөгчдийн холбооны  дүрэм
  • Гүйцэтгэх захирлыг сонгосон тухай удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, гүйцэтгэх захирлын анкет
  • Удирдах зөвлөлийн даргатай СӨХ-ны гүйцэтгэх захирлын байгуулсан гэрээ
  • Орон сууцны барилга хүлээн авсан улсын комиссын акт
  • Барилгын фото зураг
  • Гэрээний үнэ 10,000 төг /Төрийн сангийн 100200955001 тоот дансанд тушаасан баримт/
  • Хорооны Засаг даргын дэмжсэн тодорхойлолт
  • Хог тээврийн гэрээ                             

 

.....................................СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн санал

д/д

Байрны дугаар

Тоот

Овог нэр

РД

Зөвшөөрсөн эсэх

Утас

Гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

...................................СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын гишүүдийн бүртгэл

д/д

Байрны дугаар

Тоот

Овог нэр

РД

Зөвшөөрсөн эсэх

Утас

Гарын үсэг

1

УЗ-ийн дарга

 

 

 

 

 

 

2

УЗ-ийн гишүүд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

ХЗ-ийн дарга

 

 

 

 

 

 

2

ХЗ-ийн гишүүд