Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн
А/180 дугаар тушаалын хавсралт

 

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШАЛГУУР, БОЛЗОЛ,

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ, ХҮҮХЭД ХАРАХ

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичиг, эцэг эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээ, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журам нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

 

Хоёр.Хүүхэд харах үйлчилгээний шалгуур

2.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх орон сууц, байшин барилга, өрөө танхим, гэрийн гадаад, дотоод орчин нь "Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" MNS 6540:2015 Монгол Улсын стандартад нийцсэн байна.

 

Дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү

  

ХҮҮХЭД ХАРАГЧ НЬ ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХДАА

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Хүүхэд харагч нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг цахимаар болон цаасаар бүрдүүлнэ. 

3.1.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;

3.1.2. Иргэний үнэмлэх, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /төрийн цахим үйлчилгээний мэдээллийн сангаас татаж хэвлэсэн байх/;

3.1.3. Хэрвээ түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ;

3.1.4. Боловсролын диплом, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;

3.1.5. Хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

3.1.6. Халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

 

 

 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү